“МОН-НАБ” ХУВЬЦААТ КОМПАНИ ТУЗ-н ГИШҮҮДЭЭ ШИНЭЭР СОНГОЛОО.


“МОН-НАБ”  ХУВЬЦААТ КОМПАНИЙН

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТОГТООЛ

 

 

2019 оны 07 дүгээр                               Дугаар  03                                  Улаанбаатар хот

сарын 18-ны өдөр

 

 

 

                                            Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн

                                                      гишүүдийг томилох тухай

 

 

Компаний  Хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 07 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлын тооллогын комиссын тогтоолыг хэлэлцээд, Монгол Улсын  “Компанийн тухай хууль”-ийн 62 дугаар зүйлийн  62.1.7,  75 дугаар зүйлийн 75.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

 

Нэг. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн  олонхийн санал авсан:

  1. Т.Бадамжунай
  2. Р.Зоригт
  3. Р.Алтанцэцэг
  4. Ш.Оюун-Эрдэнэ
  5. Д.Пүрвээ
  6. Л.Мөнхтуяа

Хараат бус гишүүнээр:

  1. Л.Амарсайхан
  2. Г.Төгөлдөр
  3. Д.Болорцэцэг

нарыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсугай.Компанийн тухай хуулийн 77р зүйлийн 77.2 ,Компанийн дүрмийн 10.6 -д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-н гишүүдийн бүрэн эрхийн хугацааг  сунгаж байхыг  анхааруулав.

 

 

 

                         ХУРЛЫН ДАРГА                                   Р.ЗОРИГТ

 

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *