“МОН-НАБ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 07 дүгээр Дугаар 04 Улаанбаатар хот
сарын 18-ны өдөр
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн
дэд хороодыг байгуулах тухай
Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн 81 дүгээр зүйлийн 81.2, “Компанийн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд дараах дэд хороод байхаар тогтоосугай. Үүнд:
- Аудитын
- Цалин, урамшууллын
- Нэр дэвшүүлэх
- Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дэд хороод нь Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн 81 дүгээр зүйлийн 4, 81.5, 81.6 дахь заалтуудад заасан чиг үүргийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажилсугай.
ХУРЛЫН ДАРГА Р.ЗОРИГТ
“МОН-НАБ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 07 дүгээр Дугаар 05 Улаанбаатар хот
сарын 18-ны өдөр
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын
дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай
Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын дэд хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд:
- Дэд хорооны даргаар:
ТУЗ-ийн хараат бус гишүүн Л.Амарсайхан
- Дэд хорооны гишүүдээр:
ТУЗ-ийн хараат бус гишүүн Г.Төгөлдөр
ТУЗ-ийн гишүүн Р.Алтанцэцэг
- Аудитын дэд хорооноос 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, үйл ажиллагааны зорилтыг боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан батлуулахыг Дэд хорооны дарга /Л.Амарсайхан/-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Р.ЗОРИГТ